2010-12-08, 15:25

CS204 дүнтэй холбоотой

Оюутнуудын дүнг дараа 7 хоногийн (16-р долоо хоногт) лабораторын цагууд дээр гаргана. Хэрвээ дүнгээ ахиулахыг хүсвэл өөрийн үзүүлээгүй лаборатор, бие даалтын ажлуудаа энэ долоо хоногийн лаборатор, бие даалтын цагууд ,  дараагийн долоо хоног Даваа - 3, Мягмар - 4 цаг дээр л ирж үзүүлнэ үү. Мөн нэмэлт онооны ажил авсан оюутнууд 12 сарын 13-ны дотор орчуулгаа email - рүү явуул. Хугацаа хоцорвол тооцохгүй шүү!!!
...
бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 490
2010-11-09, 11:42

CS204 сорилын дүн

Сорилын дүнг орууллаа. Дүн харах хэсэг рүү орж өөрсдийн дүнтэйгээ танилцаарай.
бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 515
2010-10-26, 16:08

CS204 Нэмэлт онооны ажлын талаар

Нэмэлт онооны ажлаар орчуулга авсан эхний хүүхдүүдийн орчуулгыг авах сүүлчийн хугацаа 11 сарын 5. Орчуулгыг хянаж үзээд боломжтой гэж үзвэл дахин нэмэлт онооны ажилыг өгч болох юм. Орчуулгаа zolboo_csms@yahoo.com хаягаар мэйлийн гарчиг дээр өөрийн оюутны код болон лабораторийн цагаа бичээд явуулаарай.
бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 462
2010-10-21, 15:51

CS204 сорил

Өгөгдлийн бүтэц хичээлийн Сорил-1 10 сарын 30-ны Бямба гаригийн 10 цагт явагдана. Сорилдоо хоцрохгүй ирэхийг анхааруулья. Сорилд 9-р долоо хоногийг дуусталх материал асуулт болж ирнэ. Сорилд ирэхдээ 1 хуудас А4 -ын цаастай ирнэ үү. Сорилоос хоцорсон тохиолдолд дахин авахгүй болохыг хатуу сануулъя.
бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 778
2010-10-21, 14:04

CS204 ass02

Нийт оюутнууд бие даалт №1 -ийн тайланг хангалтгүй хийсэн тул оюутнуудад зориулж тайлангын загварыг гаргалаа. Бие даалт №2 -ийн тайланг хэвлэмэл байдлаар 2010-10-29 -ны дотор бие даалтын цагууд дээр хураалгана уу. Хугацаа хэтэрсэн тайланг хүлээж авахгүй . Дараах загварын дагуу тайлангаа  хийнэ үү.
бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 425
2010-10-07, 15:10

CS204 Бие даалтын тайлан

Бие даалт №1 - ийн эцсийн хугацаа 2010-10-08. Бие даалтын тайлангаа дараах хаяг руу илгээнэ үү.
               To:  dg_csms@yahoo.com
               Subject: SW08D001_3_8_bd1

Хугацаа хоцорсон материалыг авахгүй тайлангаа явуулсан хүүхдүүд дараа 7 хоногийн бие даалтын цагууд дээр хамгаална.
бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 488
2010-10-04, 14:00

CS204 ass01

Бие даалтын даалгавар энд энд тавигдлаа. Энэ удаагийн бие даалтын чиглэл нь шугаман жагсаалт. Бие даалтыг 2010-10-08 -ны дотор хийж гүйцэтгээд хэвлэмэл байдлаар лаборатори хариуцсан багш нарт өгч, ажиллагааг нь лабораторийн цаг дээр үзүүлж үнэлгээгээ авна.
бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 293
2010-10-04, 13:57

CS204 lab02

  • 5 - 6 -р долоо хоногийн лабораторийн хичээлийн сэдэв "Шугаман жагсаалтын холбоост дүрслэл". Лабораторийн удирдамжийг эндээс Lab02(2010).pdf татаж авна уу.
  • бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 387
    2010-10-04, 13:41

    CS204 lab01

  • 3 - 4 -р долоо хоногийн лабораторийн хичээлийн сэдэв "Шугаман жагсаалтын массив дүрслэл". Лабораторийн удирдамжийг эндээс Lab01(2010).pdf татаж авна уу.
  • бичсэн: Долгорсүрэн төрөл: CS204 | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 376